Jan 18, 2012

За та бүхэндээ П. Бямбадоржийн зүгээс хоёр бодлого толилуулж байна. Эндээс аваарай. Ойлгомжгүй зүйлийг byambadorj_2010@yahoo.com оос.

Jan 16, 2012

Хаврын их сорилго-6

Хөвсгөл аймгийн залуу математикчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Хаврын Их Сорилго-6" математик, мэдээлэлзүйн олимпиад тун удахгүй зохиогдох гэж байна. Уламжлал ёсоор Мэдээлэлзүйн олимпиадын эчнээ давааны бодлогуудыг тун удахгүй энд тавих болно.За ингээд мэдээлэлзүйн эчнээ олимпиад эхэлж байгааг дуулгахад таатай байна бүгдэд нь амжилт хүсье.Эчнээ олимпиадын бодлогуудыг эндээс татаж авна уу?
Тун удахгүй 2 бодлого нэмж оруулах болно. Ойлгомжгүй зүйлийг adya_tomoroo@yahoo.com оос

May 9, 2011

Баярт мэдээ

Сүүлийн гурван жилд Д. Чинбилэгт, Д. Өсөхбаатар, Д. Батмөнх нарын үргэлжлүүлээд байсан Хөвсгөл аймгын улсын мэдээлэлзүйн олимпиадын медалийн буухиа тасарсангүй. Энэ хариуцлагатай бөгөөд маш хүнд эрхэм үүргийг Хөвсгөлийн хүү П. Бямбадорж биелүүлж чадлаа. Хурц мэргэн сэтгэлгээгээрээ эрс ялгарсан миний шавь Бямбадорж Улсын мэдээлэлзүйн 25-р олимдиадаас мөнгөн мэдаль хүртэж МУИС-МТС-д 4-н жил үнэгүй сурах эрхийн бичгээр шагнагдлаа. Тэр өмнө нь аймгийнхаа өмнөөс улсын дэвжээнд өрсөлддөг Хөвсгөлийн хүү байсан бол одоо эхорныхоо өмнөөс дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монголын хүү болжээ. IOI 2011 буюу олон улсын мэдээлэлзүйн олимдиадад эхорноо төлөөлөн амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

Энэ удаагийн улсын мэдээлэлзүйн 25-р олимпиадад хөвсгөлөөс нийт 2 багш 3-н сурагч өрсөлдөхөөр ирсэн боловч олимпиадын дүрэмд гарсан өөрчлөлтийн улмаас 2 сурагч олимдиаддаа орж чадалгүй буцахад хүрсэн нь харамсалтай байна. Хэрэв оролцсон бол улсын мэдээлэлзүйн олимдиадаас олон медальтай буцах байсныг үгүйсгэх аргагүй. Гэсэн ч Ц. Түшихтулгын авяас чадварыг өндрөөр үнэлж МУИС-МКС-д шалгалтгүйгээр элсэн суралцах урилгаар шагнагдсан юм. Мөн сурагчдын бүтээлийн уралдаанд Ганболд багшийн шавьнар мөнгө, хүрэл медалуудыг хүртсэнд баяр хүргэе. Улсын олимпиадаас медаль хүртсэн нийт сурагчиддаа өөрийнхөө болон нийт хөвсгөлчүүдийнхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

Apr 2, 2011

Welcome To ...

Sphere Online Judge сайтаас салбарлуулан Хөвсгөл Кодер нэртэй нэгэн жаахан сайт үүсгэлээ. Тавтай морилж таалан зочилцгооно уу?

Хөвсгөл Кодер

Mar 28, 2011

Амжилт

Маргааш аймаг, хотын олимпиад эхэллээ дээ гэж. За тэгээд мэдээлэлзүй гэдэг ч жилдээ гахц хоёрхон л болдог болохоор алдах эрхгүй нь мэдээж. Тийм болохоор бүгд хянуур байж жаахан алдаанаас олон оноог алдахгүй байхыг хүсэн ерөөе. Ухаан чинь цэлмэг, бодолт чинь оновчтой байх болтугай.

Mar 24, 2011

Дахиад л ...

Энд хоёр гайгүй бодлого тавьлаа. Хэрвээ хүсвэл оролдож үзэж болох юм. Бодолтоо илгээж ч болно. Энэ жаахан тэнэг өгүүлбэртэй байж магад. Учир нь МТС-ийн сорилд зориулж зохиосон юм. За бэлтгэлээ хийгээд байгаарай.

Mar 22, 2011

Буухиа 3- ийн дүн гарлаа.

Зарим оролцогчдын бэлтгэл ханасан бололтой Full score хийж эхэлж байна. Гэхдээ энэ удаагийн буухиа жаахан хөнгөхөн талдаа болов бололтой. За тэгээд бэлтгэл амралт хоёроо зохицуулж эхлэхгүй бол олимпиадын өдөр хялайх нэгэн нигууртай байна. Олимпиадад бэлтгэгчид зүүн урагшаа мөрөө гаргавал зохилтой. За за балайрах яахав дүнгээ татаад аваарай.

Mar 20, 2011

Mar 13, 2011

Өмнөх буухиа

Өмнөх буухиа тэмцээний тестүүд хэт том байсан тул ил тавиагүй. Дараагийн буухиа дээр ил харагдуулах болно. Ari-ийн тухайд puzzle дээр
1 2 3
4 5 6
7 8 0 дээр алдсан. Харин нөгөө бодлого дээр сайн мэдэхгүй байгаа. 12:00-12:00 оролт дээр алдсан байх.