May 9, 2011

Баярт мэдээ

Сүүлийн гурван жилд Д. Чинбилэгт, Д. Өсөхбаатар, Д. Батмөнх нарын үргэлжлүүлээд байсан Хөвсгөл аймгын улсын мэдээлэлзүйн олимпиадын медалийн буухиа тасарсангүй. Энэ хариуцлагатай бөгөөд маш хүнд эрхэм үүргийг Хөвсгөлийн хүү П. Бямбадорж биелүүлж чадлаа. Хурц мэргэн сэтгэлгээгээрээ эрс ялгарсан миний шавь Бямбадорж Улсын мэдээлэлзүйн 25-р олимдиадаас мөнгөн мэдаль хүртэж МУИС-МТС-д 4-н жил үнэгүй сурах эрхийн бичгээр шагнагдлаа. Тэр өмнө нь аймгийнхаа өмнөөс улсын дэвжээнд өрсөлддөг Хөвсгөлийн хүү байсан бол одоо эхорныхоо өмнөөс дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монголын хүү болжээ. IOI 2011 буюу олон улсын мэдээлэлзүйн олимдиадад эхорноо төлөөлөн амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

Энэ удаагийн улсын мэдээлэлзүйн 25-р олимпиадад хөвсгөлөөс нийт 2 багш 3-н сурагч өрсөлдөхөөр ирсэн боловч олимпиадын дүрэмд гарсан өөрчлөлтийн улмаас 2 сурагч олимдиаддаа орж чадалгүй буцахад хүрсэн нь харамсалтай байна. Хэрэв оролцсон бол улсын мэдээлэлзүйн олимдиадаас олон медальтай буцах байсныг үгүйсгэх аргагүй. Гэсэн ч Ц. Түшихтулгын авяас чадварыг өндрөөр үнэлж МУИС-МКС-д шалгалтгүйгээр элсэн суралцах урилгаар шагнагдсан юм. Мөн сурагчдын бүтээлийн уралдаанд Ганболд багшийн шавьнар мөнгө, хүрэл медалуудыг хүртсэнд баяр хүргэе. Улсын олимпиадаас медаль хүртсэн нийт сурагчиддаа өөрийнхөө болон нийт хөвсгөлчүүдийнхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

No comments:

Post a Comment