Mar 28, 2011
Mar 24, 2011
Дахиад л ...
Энд хоёр гайгүй бодлого тавьлаа. Хэрвээ хүсвэл оролдож үзэж болох юм. Бодолтоо илгээж ч болно. Энэ жаахан тэнэг өгүүлбэртэй байж магад. Учир нь МТС-ийн сорилд зориулж зохиосон юм. За бэлтгэлээ хийгээд байгаарай.
Mar 22, 2011
Буухиа 3- ийн дүн гарлаа.
Зарим оролцогчдын бэлтгэл ханасан бололтой Full score хийж эхэлж байна. Гэхдээ энэ удаагийн буухиа жаахан хөнгөхөн талдаа болов бололтой. За тэгээд бэлтгэл амралт хоёроо зохицуулж эхлэхгүй бол олимпиадын өдөр хялайх нэгэн нигууртай байна. Олимпиадад бэлтгэгчид зүүн урагшаа мөрөө гаргавал зохилтой. За за балайрах яахав дүнгээ татаад аваарай.
Mar 20, 2011
Mar 13, 2011
Өмнөх буухиа
Өмнөх буухиа тэмцээний тестүүд хэт том байсан тул ил тавиагүй. Дараагийн буухиа дээр ил харагдуулах болно. Ari-ийн тухайд puzzle дээр
1 2 3
4 5 6
7 8 0 дээр алдсан. Харин нөгөө бодлого дээр сайн мэдэхгүй байгаа. 12:00-12:00 оролт дээр алдсан байх.
1 2 3
4 5 6
7 8 0 дээр алдсан. Харин нөгөө бодлого дээр сайн мэдэхгүй байгаа. 12:00-12:00 оролт дээр алдсан байх.
Mar 11, 2011
Дараагийн буухиа
Дараагийн буухиаг дараа долоо хоногт 5-н цагийн хугацаатай зохиоё гэж бодож байна. Юу гэж бодоцгоож байна.
Puzzle
Энэ удаагийн тэмцээниий Puzzle бодлогыг цөөхөн хүн бодсон тул бодолтоо тайлыарлъя. Энэ бодлогыг граф хэмээн сэтгэе. "123456780" нь графын 123456780-р орой гэж үзье тэгвэл энэ орой 123456708 болон 123450786-р оройтой 1 урттай ирмэгээр холбогдох юм. тэгвэл одоо бид xxxxxxxxx оройгоос хамгийн богинодоо ямар зам туулаад 123456780-р оройд очих вэ? Энд ямар нэгэн орой ямар ямар оройтой холбогдохыг оройн дугаараас тооцоолол хийх замаар олж болох юм. Гэтэл 20-с олон алхмаар очиж болохгүй тул 123456780-р оройгоос 20 гүнтэй түвшний нэвтрэлт хийх замаар очиж чадах орой болон түүн дээр хамгийн богинодоо хэр зам туулан очихыг тодорхойлж болох юм. Энэ граф V=362880 оройтой бөгөөд түвшний нэвтрэлтийг O(V) хугацаанд хийх тул энэ бодолт хугацаандаа амжих болно.
Хугацааг сунгалаа
Өчигдөр орой бие жаахан өвдөөд бодлогуудаа тестэлж чадсангүй. Өнөө орой тестлэх болно. Оройны 17:00 хүртэл хугацааг сунгалаа.
Mar 4, 2011
Дүн гарав
Анхны буухиа тэмцээний дүн гарсан. Энэ удаа дөрвөн хүн оролцлоо.
Byambadorj ----- 120
Adya ----------- 70
Tushihee ------- 60
Munkhbaatar ---- 20
//Mail-ийн нэрээр нь нэрлэв.
тус тус оноо авлаа. Byambadorj-д баяр хүргэе. Энэ удаагийн тэмцээн бие халаалт байлаа. Бэлтгэлээ шамдан хийж буй дүүнэртээ амжилт хүсье. :) Дүнгийн дэлгэрэнгүйг эндээс. Мөн миний тестлэлт болон бодолтыг мөн бусад оролцогчдын бодолтыг та бүхэнд нээлттэй болгож байна. OK.
Byambadorj ----- 120
Adya ----------- 70
Tushihee ------- 60
Munkhbaatar ---- 20
//Mail-ийн нэрээр нь нэрлэв.
тус тус оноо авлаа. Byambadorj-д баяр хүргэе. Энэ удаагийн тэмцээн бие халаалт байлаа. Бэлтгэлээ шамдан хийж буй дүүнэртээ амжилт хүсье. :) Дүнгийн дэлгэрэнгүйг эндээс. Мөн миний тестлэлт болон бодолтыг мөн бусад оролцогчдын бодолтыг та бүхэнд нээлттэй болгож байна. OK.
Subscribe to:
Comments (Atom)