Mar 11, 2011
Puzzle
Энэ удаагийн тэмцээниий Puzzle бодлогыг цөөхөн хүн бодсон тул бодолтоо тайлыарлъя. Энэ бодлогыг граф хэмээн сэтгэе. "123456780" нь графын 123456780-р орой гэж үзье тэгвэл энэ орой 123456708 болон 123450786-р оройтой 1 урттай ирмэгээр холбогдох юм. тэгвэл одоо бид xxxxxxxxx оройгоос хамгийн богинодоо ямар зам туулаад 123456780-р оройд очих вэ? Энд ямар нэгэн орой ямар ямар оройтой холбогдохыг оройн дугаараас тооцоолол хийх замаар олж болох юм. Гэтэл 20-с олон алхмаар очиж болохгүй тул 123456780-р оройгоос 20 гүнтэй түвшний нэвтрэлт хийх замаар очиж чадах орой болон түүн дээр хамгийн богинодоо хэр зам туулан очихыг тодорхойлж болох юм. Энэ граф V=362880 оройтой бөгөөд түвшний нэвтрэлтийг O(V) хугацаанд хийх тул энэ бодолт хугацаандаа амжих болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment