Сүүлийн гурван жилд Д. Чинбилэгт, Д. Өсөхбаатар, Д. Батмөнх нарын үргэлжлүүлээд байсан Хөвсгөл аймгын улсын мэдээлэлзүйн олимпиадын медалийн буухиа тасарсангүй. Энэ хариуцлагатай бөгөөд маш хүнд эрхэм үүргийг Хөвсгөлийн хүү П. Бямбадорж биелүүлж чадлаа. Хурц мэргэн сэтгэлгээгээрээ эрс ялгарсан миний шавь Бямбадорж Улсын мэдээлэлзүйн 25-р олимдиадаас мөнгөн мэдаль хүртэж МУИС-МТС-д 4-н жил үнэгүй сурах эрхийн бичгээр шагнагдлаа. Тэр өмнө нь аймгийнхаа өмнөөс улсын дэвжээнд өрсөлддөг Хөвсгөлийн хүү байсан бол одоо эхорныхоо өмнөөс дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монголын хүү болжээ. IOI 2011 буюу олон улсын мэдээлэлзүйн олимдиадад эхорноо төлөөлөн амжилттай оролцохыг хүсэн ерөөе.
Энэ удаагийн улсын мэдээлэлзүйн 25-р олимпиадад хөвсгөлөөс нийт 2 багш 3-н сурагч өрсөлдөхөөр ирсэн боловч олимпиадын дүрэмд гарсан өөрчлөлтийн улмаас 2 сурагч олимдиаддаа орж чадалгүй буцахад хүрсэн нь харамсалтай байна. Хэрэв оролцсон бол улсын мэдээлэлзүйн олимдиадаас олон медальтай буцах байсныг үгүйсгэх аргагүй. Гэсэн ч Ц. Түшихтулгын авяас чадварыг өндрөөр үнэлж МУИС-МКС-д шалгалтгүйгээр элсэн суралцах урилгаар шагнагдсан юм. Мөн сурагчдын бүтээлийн уралдаанд Ганболд багшийн шавьнар мөнгө, хүрэл медалуудыг хүртсэнд баяр хүргэе. Улсын олимпиадаас медаль хүртсэн нийт сурагчиддаа өөрийнхөө болон нийт хөвсгөлчүүдийнхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.
May 9, 2011
Apr 2, 2011
Welcome To ...
Sphere Online Judge сайтаас салбарлуулан Хөвсгөл Кодер нэртэй нэгэн жаахан сайт үүсгэлээ. Тавтай морилж таалан зочилцгооно уу?
Хөвсгөл Кодер
Mar 28, 2011
Амжилт
Маргааш аймаг, хотын олимпиад эхэллээ дээ гэж. За тэгээд мэдээлэлзүй гэдэг ч жилдээ гахц хоёрхон л болдог болохоор алдах эрхгүй нь мэдээж. Тийм болохоор бүгд хянуур байж жаахан алдаанаас олон оноог алдахгүй байхыг хүсэн ерөөе. Ухаан чинь цэлмэг, бодолт чинь оновчтой байх болтугай.
Mar 24, 2011
Дахиад л ...
Энд хоёр гайгүй бодлого тавьлаа. Хэрвээ хүсвэл оролдож үзэж болох юм. Бодолтоо илгээж ч болно. Энэ жаахан тэнэг өгүүлбэртэй байж магад. Учир нь МТС-ийн сорилд зориулж зохиосон юм. За бэлтгэлээ хийгээд байгаарай.
Mar 22, 2011
Буухиа 3- ийн дүн гарлаа.
Зарим оролцогчдын бэлтгэл ханасан бололтой Full score хийж эхэлж байна. Гэхдээ энэ удаагийн буухиа жаахан хөнгөхөн талдаа болов бололтой. За тэгээд бэлтгэл амралт хоёроо зохицуулж эхлэхгүй бол олимпиадын өдөр хялайх нэгэн нигууртай байна. Олимпиадад бэлтгэгчид зүүн урагшаа мөрөө гаргавал зохилтой. За за балайрах яахав дүнгээ татаад аваарай.
Mar 20, 2011
Mar 13, 2011
Өмнөх буухиа
Өмнөх буухиа тэмцээний тестүүд хэт том байсан тул ил тавиагүй. Дараагийн буухиа дээр ил харагдуулах болно. Ari-ийн тухайд puzzle дээр
1 2 3
4 5 6
7 8 0 дээр алдсан. Харин нөгөө бодлого дээр сайн мэдэхгүй байгаа. 12:00-12:00 оролт дээр алдсан байх.
1 2 3
4 5 6
7 8 0 дээр алдсан. Харин нөгөө бодлого дээр сайн мэдэхгүй байгаа. 12:00-12:00 оролт дээр алдсан байх.
Mar 11, 2011
Дараагийн буухиа
Дараагийн буухиаг дараа долоо хоногт 5-н цагийн хугацаатай зохиоё гэж бодож байна. Юу гэж бодоцгоож байна.
Puzzle
Энэ удаагийн тэмцээниий Puzzle бодлогыг цөөхөн хүн бодсон тул бодолтоо тайлыарлъя. Энэ бодлогыг граф хэмээн сэтгэе. "123456780" нь графын 123456780-р орой гэж үзье тэгвэл энэ орой 123456708 болон 123450786-р оройтой 1 урттай ирмэгээр холбогдох юм. тэгвэл одоо бид xxxxxxxxx оройгоос хамгийн богинодоо ямар зам туулаад 123456780-р оройд очих вэ? Энд ямар нэгэн орой ямар ямар оройтой холбогдохыг оройн дугаараас тооцоолол хийх замаар олж болох юм. Гэтэл 20-с олон алхмаар очиж болохгүй тул 123456780-р оройгоос 20 гүнтэй түвшний нэвтрэлт хийх замаар очиж чадах орой болон түүн дээр хамгийн богинодоо хэр зам туулан очихыг тодорхойлж болох юм. Энэ граф V=362880 оройтой бөгөөд түвшний нэвтрэлтийг O(V) хугацаанд хийх тул энэ бодолт хугацаандаа амжих болно.
Хугацааг сунгалаа
Өчигдөр орой бие жаахан өвдөөд бодлогуудаа тестэлж чадсангүй. Өнөө орой тестлэх болно. Оройны 17:00 хүртэл хугацааг сунгалаа.
Mar 4, 2011
Дүн гарав
Анхны буухиа тэмцээний дүн гарсан. Энэ удаа дөрвөн хүн оролцлоо.
Byambadorj ----- 120
Adya ----------- 70
Tushihee ------- 60
Munkhbaatar ---- 20
//Mail-ийн нэрээр нь нэрлэв.
тус тус оноо авлаа. Byambadorj-д баяр хүргэе. Энэ удаагийн тэмцээн бие халаалт байлаа. Бэлтгэлээ шамдан хийж буй дүүнэртээ амжилт хүсье. :) Дүнгийн дэлгэрэнгүйг эндээс. Мөн миний тестлэлт болон бодолтыг мөн бусад оролцогчдын бодолтыг та бүхэнд нээлттэй болгож байна. OK.
Byambadorj ----- 120
Adya ----------- 70
Tushihee ------- 60
Munkhbaatar ---- 20
//Mail-ийн нэрээр нь нэрлэв.
тус тус оноо авлаа. Byambadorj-д баяр хүргэе. Энэ удаагийн тэмцээн бие халаалт байлаа. Бэлтгэлээ шамдан хийж буй дүүнэртээ амжилт хүсье. :) Дүнгийн дэлгэрэнгүйг эндээс. Мөн миний тестлэлт болон бодолтыг мөн бусад оролцогчдын бодолтыг та бүхэнд нээлттэй болгож байна. OK.
Jan 18, 2011
Хаврын Их Сорилго
Хаврын Их Сорилго математик, мэдээлэлзүйн олимпиад 01/22, 23 нд зохиогдохоор боллоо. Журам нь өмнөх жилүүдийнхтэй адилхан болно. Мэдээлэзүйн эчнээ давааны бодлогуудыг тарааж байна. ******** дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
Jan 10, 2011
Coder.mn-ий тэмцээн
Энэ удаагийн тэмцээн өмнөх тэмцээнүүдээ бодвол харьцангуй олон хөнгөхөн бодлогуудтай байлаа. Эндээс зарим бодолгын анализийг хийлээ. Мөн энд өөрийнхөө бодолтуудыг тавилаа.
Jan 8, 2011
Jan 2, 2011
:)
Энэ блог хөгжүүлэх ч тийм амар ажил биш байна шүү :). Алдаа дутагдал байвал хэлээрэй засж залруулахыг хичээх болно оо.
Jan 1, 2011
Сайн уу 2011 он минь
Энэ он их хөгжилтэй, гоё гарч байна. Ориглуун дарсаа боолтыг нь задлах гэж байгаад 2 минутын өмнө буудуулчихсан, бас аймар их идлээ. Өнгөрч буй 2010 он миний хувьд их сургамжтай сайхан он боллоо. Ирэх 2011 онд бүгдээрээ амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. ТӨЛӨӨ :).
Subscribe to:
Comments (Atom)